
Антибиотикийг эхний сонголтын (өргөн хүрээний) болон сонгомол үйлчилгээтэй гэж ангилдаг.

Судалгаагаар, Манай Улсад сүүлийн 3 жилд эхний сонголтын антибиотикийн хэрэглээ 14.5 хувиар буурч, сонгомол үйлчилгээтэй антибиотикийн хэрэглээ эсрэгээрээ 17 хувиар өсжээ.

Энэ нь антибиотикийн зохисгүй хэрэглээтэй холбоотой ба эмийн тэсвэржилт үүсгэж, эмчилгээний чанарт сөргөөр нөлөөлж байна.

Антибиотикийг эмчийн жороор, зааврын дагуу хэрэглэхийг зөвлөж байна. Түүнчлэн Антибиотикийг хэн нэгний ам дамжин зөвлөгөөнөөс авч хэрэглэхээс зайлсхийгээрэй
СЭТГЭГДЭЛ Үлдээх