Ксилитол зүрхний өвчин үүсгэдэг гэжээ. Gut pro 10+ дээр нь эритритол, Gut pro 7+ дээр нь ксилитол байдаг юм байна.
За тэгвэл ксилитол гэж юу вэ?
XYLITOL гэсэн бичигтэй бохь, шүдний оо харж байсан уу. Энэ бол чихрийн спирт гэдэг бодис юм аа. Усанд мааш сайн уусдаг, Европын холбооны хүнсний ангиллын Е967 хэмээх кодыг эзэмшдэг сахар орлуулагч хүнсний нэмэлт.
Сахар эрүүл хүнд сайн гэхээр муу гээд байдаг, тэгэхээр нь сахар орлуулагч хэрэглэчихээр зүрхэнд муу гээд байдаг, алийг нь ч огт хэрэглэхгүй байхаар амтгүй байна гээд авахгүй. Яачихсан хүмүүс байдаг юм бэ.
Чихэр сүүн хүчлийн бактериар исээд сүүний хүчил болж шүд цоолдог бол чихрийн спирт буюу ксилитол исч сүүний хүчил үүсгэдэггүй тул шүдэнд ээлтэй гэж нэрлээд байдаг юм аа.
Дээрээс нь чихэр бол цусан дахь сахарын хэмжээг ихэсгэдэг бол ксилитол хэрэглэснээр цусан дахь сахарын хэмжээ нэмэгддэггүй, яагаад гэвэл сахар биш учир. Ерөөсөө хэрэглэх шаардлага нь ийм юм. Уг нь ойлгоход амархан байгаа биз дээ ккк.
Нөгөө талаар өдөрт нэг удаа уух хатаамал пробиотикийн хэмжээ 2гр. Үүний өчүүхэн хэсгийг амтыг нь аятайхан болгохын тулд ксилитол хийж. Үүний улмаас зүрхний өвчинтэй болдоггүй юм аа.
Энэ ярьж байгаа хүн судалгаа хийж гэнэ, CNN мэдээ судалгаа биш шүү. ядаж химийн хураангуй томъёог нь мэдээд, үүнийгээ яг бодисын талаас нь судлаасай даа.
Ксилитолын зах зээлийн хэмжээ өнөөгийн байдлаар 1.4 тэрбум доллар байгаа бөгөөд үүнийг чихрийн үйлдвэрлэл, хүнсний нэмэлтийн үйлдвэрлэл, бохь, ам зайлагч үйлдвэрлэл, шүдний оо үйлдвэрлэл, эмийн үйлдвэрлэл зэрэг олон салбарт хэрэглэж байгаа хоруу чанаргүй нь нотлогдсон бодис юм аа.
Хүнсний аюулгүй байдлыг хангахын тулд стандарт байдаг. Стандартаар хүнсний нэмэлтийн тун хэмжээг зөвлөмж байдлаар зааж өгч, үүнийг нь улс болгон өөрийн дүрэм журамдаа оруулан баталгаажуулж явдаг.
Харин ксилитол хэмээх бодис нь хоруу чанаргүй тул ямар нэгэн хэрэглэх дээд, доод хэмжээг заагаагүй бодис байдаг. Хэрэв судлаад гээд яриад байгаа бол хүнсний нэмэлтийн тухай CODEX-ийн стандартыг уншвал таарна.
Сахар орлуулагч яагаад хэрэгтэй байдаг вэ?
1. Өнөөгийн нөхцөлд бол энэ зэргийн жижиг зүйлсэд бол хамгийн гол нь шүд хамгаалах. Чихрийн спирт сүүний хүчил үүсгэж чадахгүй тул амт оруулагчаар хэрэглэдэг. Аль ч Е кодтой нэмэлтэд ДЭМБ насан туршийн баталгаа өгдөггүй.
Ксилитол ч мөн адил хүнс үйлдвэрлэлийн технологид хэрэглэгдэн, байнгийн хяналт, мониторинг хийгдэж байдаг. Аль ч төрлийн сахар орлуулагч чихрээс өөр бүтэцтэй байдаг тул инсулины хэмжээнээс хамааралгүй байж чихрийн шижин өвчтэй хүмүүст тохирдог. Тэд ч бас чихэрлэг амт мэдрэх эрхтэй.
2. Сахар орлуулагч болгон бодисын солилцоонд орж бага хэмжээний илчлэг үүсгэх хэдий ч чихэртэй адил их хэмжээний илчлэг үүсгэхгүй. Тиймээс турах хүсэлтэй хүмүүсийн хамгийн сайн сонголт болж чаддаг.
3. Хэрэв чихэр шүдэнд наалдаад хоновол амны хөндийн сүүн хүчлийн бактериудын үйлчлэлээр сүүний хүчил үүсгэн шүд цоолдог. Харин сахар орлуулагчид тийм нөлөөлөлд автагддаггүй.
4. Элсэн чихэр үйлдвэрлэлд хэрэглэхэд их үнэтэй. Сахар орлуулагч бодисууд нь чихрээс олон дахин хүчтэй чихэрлэг амттай тул маш багаар хэрэглэгдэж, энэ нь тухайн бүтээгдэхүүний үйлдвэрлэх өртгийг бууруулж, үнийг хямд байлгаж чаддаг.
ДҮГНЭЕ
Өнөөгийнх шиг антибиотикийн өндөр хэрэглээтэй байгаа үед пробиотик бэлдмэлүүдийг эмч нар бичиж өгөх нь зөв. Антибиотик гэдэг бол эмгэг төрүүлэгч болон ашигтай бактерийн аль алинд нь үйлчлэж өвчнийг эдгээж, тэр хэрээр дархлааг унагаж байдаг.
Тиймээс цөөрсөн ашигтай бактерийг нөхөх зорилго бүхий пробиотик бэлдмэлүүдийг хэрэглэх нь зөв. Өдөр болгон тараг уулгаж, исгэлэн байцаа идэхгүй байх нь элбэг. Тиймээс л эмч нар бичиж өгдөг гэдэгт итгэлтэй байна.
Хүн болгон мэддэг зүйлээ л ярьмаар байна. Мэдэхгүй ч, би чаднаа гэдэг энэ бичлэгэн дээр гардаг Би чадначуудад итгэж шуугихгүй байвал ядаж хүүхдүүдийн тань боловсролд хэрэгтэй дээ. Ашигтай бактерийг хатааж болдог юм уу гэвэл та хатаамал дрожжиор гурил исгэдэг биз. Исч байгаа гэдэг чинь амьд гэсэн үг мөн биз.
За тэгээд пробиотик бэлдмэлүүд оруулж ирдэг газрууд ч үнэхээр пробиотик байна уу гэдгээ шинжлүүлээд, үр дүнг нь мэдээллээд борлуулж байвал маш их хэрэгтэй. Одоо боломжтой лаборатори байдаг болсон, ХАБҮЛЛ биш.
Хэрэв пробиотик сайн чанарынх бол эрүүл хүн ч гэсэн өдөр тутамдаа хэрэглээд явахад маш их хэрэгтэй. Би бол өөрөө энэ бүтээгдэхүүнийг хэрэглэдэг учир учир зүггүй өмгөөлөөд бичлээ. Та нар ер нь дархлаа чинь хаанаас ирдэг гэж бодож байна.
СЭТГЭГДЭЛ Үлдээх