Цахим мэдээ
Нийгэм

Манай улсын нийт хүн амын 68 хувь нь стандартад нийцээгүй "Жорлон" ашиглаж байна

Өнөөдөр Дэлхийн “Жорлонгийн өдөр” 2025.11.19 тохиож байна. 

  • Энэ хүрээнд Энэ жил “Өөрчлөгдөж буй дэлхий ертөнцийн ариун цэврийн байгууламж” уриан доор тэмдэглэж байна. Энэхүү өдрийг дэлхий дахинд тэмдэглэдэг болсон шалтгаан нүхэн жорлонгийн тоо их байгаатай шууд холбоотой юм

“Дэлхий дээр 3.4 тэрбум хүн шаардлага хангасан, аюулгүй, хүртээмжтэй ариун цэврийн байгууламжгүй амьдарч байна”

Түүний 345 сая хүн одоо ч ил задгай бие засдаг

Манай улсын нийт хүн амын 68 хувь нь стандартад нийцээгүй ариун цэврийн байгууламж хэрэглэж байна. Хүн өдөрт 200-400 грамм ялгадас гаргадаг гэж үзвэл үүнд 200 их наяд ротавирусийн эс, 20 тэрбум шигелла бактери, 100,000 шимэгч хорхойн өндөг байдаг.

     Энэ бүх хортой биетүүд нь дэлхий даяар, жил бүр бага насны 500,000 хүүхдийн аминд хүрдэг байна.

   Эдгээр нь хүний эрүүл мэнд, амьдралын чанар, хүрээлэн буй орчинд сөргөөр нөлөөлж байгаа ба ариун цэврийн шаардлага хангасан жорлон, бохирын систем хүн төрөлхтөнд хэчнээн чухал болохыг харуулж байгаа юм.

Тэгвэл холбогдох байгууллагаас: Жорлонгоо дараах зарчмаар хангахыг айл өрх, албан байгууллага, үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжүүдэд уриалж байна. Хүн бүрд хүртээмжтэй. Үер, ган гачиг болон уур амьсгалын бусад эрсдэлийг даван туулах чадвартай. Хүлэмжийн хийн ялгарал багатай.Тогтвортой, нэгдсэн системтэй байх.

СЭТГЭГДЭЛ Үлдээх