БЗД 430 гаруй мянган хүн амтай. Нийт хэвтэн эмчлүүлэгсдийн 85 хувь нь хүүхэд байна. Өнөөдрийн байдлаар 252 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Тус эмнэлгийн яаралтай тусламжийн тасагт өнгөрсөн шөнө 417 хүүхэд иржээ. Хоногт 240 гаруй хүүхэд ирдэг байсан бол сүүлийн 24 цагт ачаалал хоёр дахин нэмэгдсэн учир эмч, ажилчдын тоог 2-4 дахин нэмэгдүүлжээ.
48 цагийн дотор ачаалал багатай эмнэлгүүдээс эмч нарыг дайчлах, АШУҮИС-тай хамтарч, резидент эмч нарыг нэмэлтээр ажиллуулахыг Ерөнхий сайд Г.Занданшатар үүрэг болголоо.
Г.Занданшатар: Яам, агентлагын дарга нар явж ажилла. Нөхцөл байдлыг нүдээр үзэж, харж байж бодлого, шийдвэр оновчтой гарна
Өвчлөл бага бусад эмнэлэг болон орон нутгаас эмч нарыг дайчлах, АШУҮИС-тай хамтран ажиллаж, резидент эмч нарыг ажиллуулахыг Ерөнхий сайд Г.Занданшатар үүрэг болголоо.
СЭТГЭГДЭЛ Үлдээх