Баянгол дүүргийн 23-р хороонд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 180 суудалтай сургууль, 120 ортой цэцэрлэгийн цогцолбор барилга шинээр ашиглалтад орлоо.
Энэ барилгын зураг төслийг Боловсролын ерөнхий газрын захиалгаар “Максимумлайн” ХХК боловсруулж, гүйцэтгэгчээр “Эй Эс Эс Инженеринг” ХХК ажилласан бол захиалагчийн хяналтыг “Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ хэрэгжүүлэн ажилласан байна.
Ийнхүү боловсролын салбарын хүртээмжийг сайжруулах бүтээн байгуулалт нэгээр нэмэгдлээ.
СЭТГЭГДЭЛ Үлдээх