Цахим мэдээ
Нийгэм

Д.Сосорбарам: Реклам сурталчилгаа хэрээс хэтэрлээ

 
Сосорбарам: Тэсо групп одоо болъё оо, яруу найрагч Р.Эмүжингээр эцэс төгсгөлгүй магтаал бичүүлж, Улсын арслан Э.Батмагнайгийн хажууд өнөөх лапшагаа өрж байгаад зураг авчээ. Хөөргийг нь хэвтээгээр нь, хэтийг нь хээр хөндөлсүүлээд тавьчихсан. Ямар урдуураа баахан бараа овоолж байгаад ярьдаг "Монголкоммент" тэргүүтэй нэвтрүүлгийн хөтлөгч үү.
Ийм их гоймон өвлийн хүйтэнд хээр авч яваад, замдаа бяцхан хүүхдүүд айл гэр болж тоглодог шиг өрж байгаад ганцаараа идэх үү.
Одоо зар сурталчилгаа нь бялуурч Лапша гоймон, Уйгар бин гэхээр дотор муухай оргидог боллоо. Хажууд нь улсын залуу арслангийн нэр төрийг битгий шороотой хутгаад бай!!!
Залуу арслангийн нутгийн ах Төрийн соёрхолт Д.Сосорбарам "Дүү хүү рекламнаас өөрийгөө харамлах хэрэгтэй. Багш, дасгалжуулагч нар нь анзаарна буй за?!" гэж фэйсбүүкээрээ дамжуулан сэтгэгдлээ хуваалцжээ

СЭТГЭГДЭЛ Үлдээх