Цахим мэдээ
Нийгэм

Томуу Томуу төст өвчний дэгдэлтийн үед Цалинтай 5 хоногийн чөлөө авах боломжтой

Засгийн газрын 2025 оны аравдугаар сарын 29-ний өдрийн хуралдаанаар томуу, томуу төст өвчний дэгдэлтийн үед авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай 147 тоот тогтоол гаргасан. Энэ тогтоолоор, томуу, томуу төст өвчний идэвхжилийн үед хүүхэд нь өвдсөн эцэг эх, асран хамгаалагчдад 5 хоногийн цалинтай чөлөө олгохоор болсон юм.

Томуу, томуу төст өвчний тархалт 2025 оны 11 дүгээр сарын 21-ны байдлаар улсын хэмжээнд алаг цоог дэгдэлтийн түвшинд байгааг Эрүүл мэндийн яамнаас мэдээлсэн.

Тав хоногийн цалинтай чөлөө нь эмнэлгийн магадлангийн актаас ялгаатай. Өөрөөр хэлбэл, хүүхдээ асарсан 5 хоногт цалинг бүтэн олгохоор Засгийн газрын тогтоолд тусгажээ.

Тав хоногийн цалинтай чөлөөг хэнд олгох вэ?

  • Томуу, томуу төст өвчнөөр өвчилсөн 0-6  насны хүүхэдтэй
  • Өвдсөн хүүхэд нь зайлшгүй эцэг, эх асран хамгаалагчийн хяналтад байх шаардлагатай
  • Томуу, томуу төст өвчний улмаас хүүхэд өндөр халуурсан, халуураад удсан, халуурч байгаа, хүндрэх эрсдэлтэй,
  • Хүүхдийг өрх, сум дүүргийн эрүүл мэндийн байгууллагын эмчийн үзлэгт хамруулсан байх

Чөлөөний хуудсыг даатгуулагчийн эмнэлгийн хуудасны журмаар олгохоор тусгажээ. Холбогдох чиглэл, заавар, журмыг өрх, сум, дүүргийн төвүүдэд хүргүүлжээ.

 

СЭТГЭГДЭЛ Үлдээх