Мас-Рестлингийн VI дахь удаагийн ДАШТ-ий -125 кг-ийн жинд Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын харъяат Б.Мөнхтүшиг Киргизстан улсын тамирчинтай учраа таарч 2:0 харьцаатайгаар хожиж, хүрэл медаль хүртлээ.
Ингэснээр манай тамирчин Б.Мөнхтүшиг нь ДАШТ-ий хошой хүрэл медальтан болж байгаа юм. Тэрээр мөн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний хошой мөнгөн медаль, Ази тивийн үнэмлэхүй жингийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медаль, Дэлхийн Олимпын бус топ спортуудын төрлийн олон улсын анхдугаар фестивалийн хүрэл медаль, Xillinhot cup тэмцээний аварга, Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээний Алт, мөнгөн медальтай тамирчин билээ.
Эх орноо төлөөлөн ДАШТ-д оролцсон баг тамирчдын дэмжигч, ерөнхий спонсор байгууллагаар ''SRP RISING'' групп, дэмжигч байгууллага “Энх хүдэр эрдэнэс” ХХК ажилласан юм.
СЭТГЭГДЭЛ Үлдээх