Энэ лхагва гарагт буюу арваннэгдүгээр сарын 26-нд Улс тунхагласны баярын өдөр тохиож байна. Тодруулбал, Монгол Улс Анхдугаар Үндсэн хуулиа баталж, БНМУ тунхагласны 101 жилийн ойн өдөр билээ.
Иймд нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн дагуу бүх нийтээр амардаг билээ.
Монгол Улс анхдугаар Үндсэн хуулиа баталж, Хаант засгаас Бүгд найрамдах засаглалд шилжиж, хамжлагат ёсыг халан, үндэсний ардчилсан өөрчлөлт, эрх зүйн чухал зарчмууд, улс төрийн цоо шинэ тогтолцоог хуульчлан баталгаажуулсан нь түүхэн үйл явдал билээ.
СЭТГЭГДЭЛ Үлдээх