Цахим мэдээ
Юу

Спортын тэмцээний үеэр 48-р сургуулийн багш нас баржээ

Баянзүрх дүүргийн Боловсролын хэлтсээс зохион байгуулсан "Боловсрол Кап-2024" спортын тэмцээнд оролцож байсан багш нас барсан хэрэг гарчээ. Тодруулбал, Баянзүрх дүүргийн Боловсролын хэлтсээс тус тэмцээнийг зохион байгуулахдаа өнгөрсөн бямба, ням гарагт үргэлжлүүлжээ.

Харамсалтай нь, 48-р сургуульд 19 жил тасралтгүй ажилласан 48 настай биеийн тамирын багш тэмцээний сүүлийн өдөр буюу энэ сарын 01-н /ням гараг/-т зүрх нь хаагдаж, нас барсан гэж эх сурвалж мэдээлсэн юм. Харин сургуулийн нийгмийн ажилтантай утсаар холбогдон тодруулахад “Манай сургуулийн багш нас барсан нь үнэн. Гэхдээ тэмцээний үеэр тийм зүйл болоогүй...” гэв.

Спортын тэмцээний үеэр ямар учир шалтгааны улмаас сургуулийн багш нас барсан талаар холбогдох албаныхнаас тодруулан, үргэлжүүлэн хүргэнэ.

СЭТГЭГДЭЛ Үлдээх