Газрын тосны нөөцөөрөө хэнийг ч дагуулахгүй ийм их нөөцтэй ард түмэн Батнайрамдалтангуудаас болж дампуурчихдагийг бид бэлээхэн харж байхад тэдний энэ солиорлыг нийтээрээ шүүмжилж, эсэргүүцэх хэрэгтэй. Алийн болгон таны муухай хараал ерөөлөөс айж дуугүй суудаг юм! Уул уурхайгүй, гадны хөрөнгө оруулалтгүй тэр улс руугаа тонил цаашаа. Эх орноо “эх оронч” царайлж хорлохыг чинь харж тэвчишгүй нь!
Жилдээ 1 удаа энэ хүмүүсийн цалин тэтгэвэр юунаас орж ирдэгийг Засгийн газар задлаад харуул л даа. Жишээ нь нэг багшийн цалин 2 сая төгрөг гэж бодъё. Энэ 2 сая төгрөгийн тэдэн хувь нь уул уурхайгаас, тэдэн хувь нь аялал жуулчлалаас, тэдэн хувь нь тэндээс гээд нэг задлаад харуулчихвал их олон зүйл өөрчлөгдөнө. Тэгэхгүй бол иргэд ойлгохгүйгээсээ болж Ганбаатар, Жэнко тэргүүтэй хулгайчууд эх оронч болж, харин мэдлэг боловсролтой жинхэнэ эх орноо хайрладаг сэхээтнүүд нь дайсан болж хувираад байна хэмээн цахим хуудсандаа нийтэлжээ.
СЭТГЭГДЭЛ Үлдээх