Цахим мэдээ
Юу

Барилгын нэг маягийн бүтээц, эдлэхүүний цуврал зургийн цомгийг батлав

“Тасралтгүй хэвлэх аргаар үйлдвэрлэх өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах агаарын шугамын хөндийт трапец төмөр бетон шон, нэг маягийн бүтээц, эдлэхүүний цуврал зургийн цомог” /Г2.404.2-1Г/ болон “Өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах агаарын шугамын төмөр бетон пирамид шон, нэг маягийн бүтээц, эдлэхүүний цуврал зургийн цомог” /Г2.404.1-1Г/ цомгуудыг Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайдын 2024.11.25-ны 103 дугаар тушаалаар баталлаа.

Эрчим хүчний салбарт хэрэглэгдэх тус цуврал зургийн цомгийг “Улаанбаатар БҮК” ХК боловсруулсан байна.

 

СЭТГЭГДЭЛ Үлдээх