Ковид-19 цар тахлын нөлөөгөөр боловсролын салбарт цахим шилжилт эрчимжиж, дэлхийн даяар 1 тэрбум гаруй хүүхэд, залуус боловсрол олж авах үйл явцаа шинэчлэхэд хүрсэн.
Бүх насны хүмүүс зайнаас суралцах боломжоор хангахын тулд сургуулиуд заах, сурах үйл явцыг дахин загварчилж эхэлсэн юм. Үүнтэй зэрэгцэн, сурагч, оюутан, багш, эцэг эхчүүд практик, логистикийн асуудлуудтай нүүр тулж, XXI зууны боловсролын тухай ойлголт, түүний олгох, олж авах тухай асуудлыг шинэ өнцгөөр харахад хүргэсэн.
Манай улсын хувьд энэ чиглэлд онцгой анхаарал хандуулж, НҮБ-ын "Хувьсаж буй боловсрол" дээд хэмжээний чуулга уулзалтын хүрээнд “Дижитал суралцахуй ба хувирган өөрчлөлт” сэдвээр тусгайлсан хэлэлцүүлэг зохион байгуулж, энэ чиглэлд боловсролын салбарт хэрэгжүүлэх үүрэг, амлалтыг танилцуулсан.
Энэ зорилтын хүрээнд Монгол Улс 2024 оны 5 дугаар сараас ерөнхий боловсролын I-V ангийн нийт 33 сурах бичгийг бүрэн дижитал, интерактив болгосон www.sur.esis.edu.mn системийг хөгжүүлсэн.
Хүрсэн үр дүн:
Цахим систем нь сурах бичгийг интерактив хэлбэрт хөрвүүлэх, дасгал даалгаврыг хөгжүүлэх, шинээр зохиох тусгайлсан багаж, хэрэгсэлтэй тул сурах бичиг зохиогч, хөгжүүлэгч нар өөрсдөө интерактив сурах бичиг зохиох боломжийг олгоно.
Эх сурвалж: Боловсролын ерөнхий газар
СЭТГЭГДЭЛ Үлдээх