Үнэн ба Зөв намын төв хорооны хурал болж, удирдлагуудаа өөрчилсөн байна. УИХ-ын сонгуулийн дараа А.Отгонбаатар намын даргын ажлаа өгнө гэж мэдэгдээд байсан бөгөөд энэ хугацаанд түүнийг "намаа бусдад зарсан" гэх мэт гүтгэлгийн шинжтэй мэдээлэл гарч байв.
Тэгвэл ҮБЗН-ын төв хорооны хурлаар түүнийг үргэлжлүүлэн намын даргаар ажиллуулахаар намын нөхөд нь дэмжжээ.
Энэ удаагийн хурлаар сонгогдсон удирдлагууд:
Намын даргаар А.Отгонбаатар
Намын Ерөнхий нарийн бичгийн даргаар Ш.Мөнхсайхан
Тэргүүн дэд даргаар П.Шинжээравдан
Дэд даргаар Г.Солонго
Дэд даргаар А.Бүддорж
Дэд даргаар Г.Ундрал
Дэд даргаар Д.Шижирболд
Дэд даргаар М.Уранчимэг нар ажиллана.
СЭТГЭГДЭЛ Үлдээх