Салют, бенгалын гал болон чанарын шаардлага хангаагүй пиротехникийн хэрэгслийг зөвшөөрөлгүй газраас худалдан авч, мэргэжлийн бус хүн ашигласнаас болж бэртэж гэмтэх тохиолдол их гардаг. Тухайлбал 2010-2011 онд пиротехникийн хэрэгсэлд 11 хүн өртөж бие эрхтэнээ гэмтээж байжээ.
Түүнчлэн пиротехникийн хэрэгслийг худалдан, борлуулахыг Нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчдийн 2011 оны 27 дугаар тогтоол, мөн нийслэлийн Засаг даргын 662 дугаар захирамжаар хориглосон байдаг аж.
-
Зөвшөөрөлгүйгээр салют, бенгалын гал зэрэг пиротехникийн хэрэгслийг иргэдийн гар дээрээс худалдаж авахгүй байх,
-
Эрх бүхий байгууллагаас худалдан авсан бол заавар санамжийг мөрдөх,
-
Сүлд модоо 12 волтын хүчдэлтэй гэрлэн чимэглэлээр чимж, цахилгааны утасны холболтыг дүрмийн дагуу хийх,
-
Цагаан бенгалын галыг хялбар шатах материалын ойролцоо цацруулахгүй байх,
-
Цацарч дууссаны дараа цаас, саа, хөвөн зэрэг шатамхай зүйл дээр хаяхгүй байх,
-
Оргилуурт гэрэл, тэсрэх бодис, динамидийг орон байр, сүлд модны ойролцоо хэрэглэхгүй байх,
-
Аж ахуйн нэгж, байгууллагууд сүлд модыг дүрмийн дагуу угсарч ашиглах, тухайн обьектын харуул хамгаалалтын сонор сэрэмжийг сайжруулж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.
СЭТГЭГДЭЛ Үлдээх