Цахим мэдээ
Нийгэм

Өнөөдөр "Олон улсын Хүний Эрх"-ийн өдөр

Өнөөдөр "Олон улсын Хүний Эрх"-ийн өдөр. Энэ өдрийг 1950 оноос эхлэн дэлхий нийтээрээ тэмдэглэн өнгөрүүлж иржээ. 

Үймээн самуун, ялгаварлан гадуурхалт, хүчирхийлэл, өлсгөлөн гээд хүнийг хүн ёсоор амьдрах бүх л болоцоог нь хаасан он жилүүд дэлхийн 2-р дайныг дуустал үргэлжилсэн гэж болно. Энэ л хүнд он жилүүдийн дараа дэлхий нийтээрээ хүний эрхийг нэгдүгээрт тавих нь амар амгалан амьдралын үндэс гэдгийг ойлгож, НҮБ-аас 1948 оны 12-р сарын 10-нд Франц улсын нийслэл Парис хотноо "Хүний эрхийн түгээмэл тунхаглал"-ыг баталжээ. 

Хүний эрхийн түгээмэл тунхаглалд Хүн бүр арьсны өнгө, үндэс, хүйс, хэл, шашин шүтлэг, нийгмийн гарал, эд хөрөнгө, язгуур угсаа болон бусад байдлыг үл харгалзан адил тэгш эрхтэй байхыг тунхаглан баталгаажуулж хүн төрөлхтөн нийтээрээ хүлээн зөвшөөрсөн хүний эрхийн тухай анхны баримт бичиг юм. 

Тунхаглал батлагдсан түүхээс:

1945 онд Женевт хуралдсан НҮБ-ын Бага хурлаар Эдийн засаг, Нийгмийн Зөвлөл хэд хэдэн тодорхой салбарт ажлын хэсэг байгуулан ажиллах үүрэг өгсний нэг нь хүний эрхийн түгээмэл тунхаглалыг батлан гаргах явдал байсан.

Эдийн засаг, Нийгмийн Зөвлөл 1946 оны анхдугаар хурлаараа НҮБ-ын Хүний эрхийн Комиссыг байгуулж Комиссын анх удаа  Хүний эрхийн Түгээмэл Тунхаглалын төслийг боловсруулсан байна. Тунхаглалын төсөл боловсруулах ажлын хэсгийг АНУ-ын Ерөнхийлөгч Теодор Рузвельтын эхнэр Элеонар Рузвельт удирдаж, нэг жилийн хугацаанд боловсруулж дууссан аж. Харин НҮБ-аас Хүний эрхийн түгээмэл тунхаглалыг 1948 оны 12 дугаар сарын 10-ний өдөр батлан, 1950 оноос  Олон улсын хүний эрхийн өдөр болгон тэмдэглэх болжээ

СЭТГЭГДЭЛ Үлдээх