УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан утааны сонсголыг даргалах санал гаргаж, дараах байр суурийг илэрхийлээ.
Утааны хяналтын сонсголыг даргалах саналаа гаргаж байна.
70 гаруй мянган иргэн саналаа ирүүлсэн утааны болон төсвийн хяналтын сонсгол хийх хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэхийг Байгаль орчин хүнс хөдөө аж ахуйн байнгын хороонд УИХ -ын дарга даалгасан. Тэгэхээр одоо нийтийн ерөнхий сонсгол уу, эсвэл төсвийн хяналтын сонсгол хийх үү гэдгээ манай байнгын хороо шийдвэрлэнэ гэсэн үг. Би энэ байнгын хороонд ажилладаг. Бас сэтгүүлчээр ажиллаж байхдаа утааны хөр хөнөөлийн талаар, утаа дагасан бизнесийн талаар эрэн сурвалжлах нэвтрүүлэг хийж байсан учраас энэ сонсголыг даргалмаар байна. Энэ саналаа байнгын хорооны хурлын үеэр илэрхийлж санал хураалгах болно. Тиймээс олон нийтийн дэмжлэг хүсч байна. Ашиг сонирхолын зөрчилгүй ажиллаж зүгээр нэг сонсгол хийгээд өнгөрдөггүй хариуцлага тооцдог болгомоор байна. Бас утааны улмаас нас барсан 7000 гаруй иргэнийхээ амь насыг, одоо утаанд хордсоор байгаа иргэдийнхээ эрүүл мэндийн нөхөн төлбөрийн асуудлыг нэхэн гаргаж тавьмаар байна. Та бүхнийг дэмжээсэй гэж хүсч байна аа….
СЭТГЭГДЭЛ Үлдээх