Цахим мэдээ
Хэн

Н.Алтанхуягийг ЕС-аас унахад хүргэсэн хүргэн Г.Дэнзэн Хамтарсан засагт эргэн ирэв

УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийг Ерөнхий сайдаар ажиллаж байхад түүний хүргэн Г.Дэнзэн гэх залуу ЗГХЭГ-ын Дэд дарга, ЭТТ компанийн ТУЗ-ийн дарга зэрэг өндөр албанд томилогдож, улмаар албан тушаалын байдлаа урвуулсан гэх олон арван тэрбумын хэрэгт холбогдон бөөн дуулиан дэгдээж байлаа. Үүгээр ч зогсохгүй Н.Алтанхуягийн Засгийн газрыг дөрвөн жил бүрэн эрхээ хэрэгжүүлж чадалгүй хугацаанаасаа өмнө огцроход хүргэн Дэнзэнгийн "хувь нэмэр" чамгүй байсан билээ. Тийм ч учраас АН-ын идэвхтнүүд, тэр дундаа залуус нь намын нэрийг шавартай хутгасан түүнд ам муутай байдаг. 

Г.Дэнзэн хэрэгт холбогдсон даруйдаа хил даван зугтаж, олон жил шалгагдсаны эцэст хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр ял зэмээс мултарсан түүхтэй.

Тэгвэл өмнө нь өндөр албан тушаал хаших явцдаа АН-ын засгийг буюу хадам ахыгаа Ерөнхий сайдын суудлаас буух хүртэл хорлосон хүргэн Дэнзэн гурван намын хамтарсан засгийн үед томоохон Төрийн өмчит үйлдвэрийн газрын захирлаар дахин томилогдсон байна. Тодруулбал, тэрээр АН-ын дарга, Тэргүүн шадар сайд Л.Гантөмөрийн сайдаар нь ажиллаж байгаа Эдийн засаг, хөгжлийн яамны харъяа байгууллага болох Үндэсний хөгжлийн хүрээлэнгийн захирлаар томилогдоод сар гаруй хугацаа өнгөрч байгаа юм байна.

Үндэсний хөгжлийн хүрээлэн нь эдийн засаг, нийгмийн хөгжлийн судалгааг
онол, арга зүйн өндөр төвшинд гүйцэтгэж, төр, захиргааны төв
байгууллагыг шинжлэх ухааны үндэслэлтэй бодлогын зөвлөмжөөр хангах
зорилго бүхий эрдэм шинжилгээний байгууллага гэх тодотголтой ч үрэлгэн төсөвтэй, бусад ижил төрлийн байгууллагуудтай давхардсан чиг үүрэгтэй албан тушаал, сандал суудлын шагналын бүтэц гэх шүүмжлэлд ч өртөөд байгаа юм. Жишээ нь, тус байгууллага саяхан 94 сая төгрөгөөр сандал ширээ, хөргөгч, печь зэрэг худалдан авах тендэр зарласан нь олон нийтийн шүүмжлэлд өртөж байлаа. Харин захирлаар нь Н.Алтанхуягийн хүргэн Г.Дэнзэн гэх балагтай нөхөр ажиллаж байгааг хүмүүс тэр бүр мэдээгүй. Гэлээ ч төрийн өмчит үйлдвэрийн газрын захирал гэх том албыг нууцаар хаших ямар ч боломжгүй билээ.

Одоогоос 10 жилийн өмнө засаг унатал факталж байсан Г.Дэнзэн гурван намын хамтарсан засагт дахин балаг тарихгүй гэх баталгаа бий юу?

СЭТГЭГДЭЛ Үлдээх