Цахим мэдээ
Юу

УИХ-д суудалтай, суудалгүй намууд төсвөөс санхүүжилт авна

Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдсанаар нийт сонгогчдын нэг хувийн саналыг авсан намуудад УИХ-д суудалтай эсэхээс үл хамааран төрөөс санхүүжилт олгох заалт хэрэгжихээр боллоо. 

Тодруулбал, 2024 оны УИХ-ын сонгуулийн дүнгээр улс төрийн долоон нам төрөөс 7.4 тэрбум төгрөгийн дэмжлэг авахаар болж байгаа юм. Жишээ нь, УИХ-д суудалтай МАН, АН, ХҮН нам, Үндэсний эвсэл, Иргэний зориг ногоон намаас гадна УИХ-д суудал аваагүй ч нийт сонгогчдын нэгээс дээш хувийн буюу 40-69 мянган сонгогчийн санал авсан Шинэ нэгдсэн эвсэл, Үнэн ба зөв нам төсвөөс санхүүжилт авах хуулийн эрхтэй болж байгаа юм.

Ингэснээр МАН 2.8 тэрбум төгрөг, АН 2.1 тэрбум төгрөг, ХҮН нам 993 сая төгрөг, Үндэсний эвсэл 446 сая төгрөг, Иргэний зориг ногоон нам 455 сая төгрөг, Шинэ нэгдсэн эвсэл 312 сая төгрөг, Үнэн ба зөв нам 250 сая төгрөг гээд нийт 7.4 тэрбум төгрөгийн санхүүжилтийг төрөөс авна.

 

 

СЭТГЭГДЭЛ Үлдээх