Цахим мэдээ
Хэн

Б.АЗЖАРГАЛ "ИРГЭД УСТГАЛД ОРОХГҮЙ БАЙНА..." ГЭЭД ЮУ ЯРЬЧХАВ АА?

Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргал улаан шоргоолж устгах тухай ярьж байхдаа санаатай юу, санамсаргүй юу "Иргэд устгалд орохгүй байна, иргэдийг байраар нь, хорооллоор нь туршилтаар устгал хийнэ" гэх зэргээр төрийн албан хаагч хүнд байж боломжгүй үгийн алдаа гаргаж байсан. За энэ үгийн алдаа ч яах вэ гэж бодоход үйлдлийн алдаа түүнд олон бий.
Жишээ нь, тэр аар саархан шийдвэрээр сошиалд орчинд попорч олны анхаарлыг татаж чаддаг нэгэн болохоос 
яг начир дээрээ дарханчуудын төлөө тийм ч шударга ажиллаад байгаа ариухан амьтан бас биш ээ.

Наад зах нь олон айлын газар дээр тэрбумаар үнэлэгдэх хаус бариулж, тэр байшиндаа улсын дэд бүтэц татахдаа эрх мэдлээ ашигласан, 200-300 саяар тавилга авсан гэх асуудлаар 
АТГ-т хүртэл шалгагдаж байлаа.
Гэтэл хариуцлагын асуудал яригдахын оронд эрх мэдлийн хугацаагаа сунгачихсан даналзаж явна. 
Үүгээр ч зогсохгүй эрх мэдлээ дагаад эд хөрөнгө, ашиг орлого нь овойж оцойтол нэмэгдсэнийг ХОМ-ээс нь бэлээхэн харж болно.

Ноён Б.Азжаргалын өөрийн болоод гэр бүлийн орлого нь 170 саяас давсан бол 
орон сууц, зуслангийн байшин, хаус гэх мэт 800 орчим саяын үл хөдлөх хөрөнгүүдтэй болсон байгаа юм.
Дээр нь автомашин, газар, үнэт эдлэл, хадгаламж зэрэг нь нийлэхээр аль хэдийн тэрбум даваад талийж өгнө.
Энэ бүхнээс харахад эрхэм Засаг Б.Азжаргал гуай улаан шоргоолж устгах арга учрыг ч олж чадахгүй аргаа бараад суудаг мөртөө
улсын өмч хөрөнгийг "устгах" буюу завших аргыг бол гойд сайн мэддэг нэгэн юм биш үү?
 

СЭТГЭГДЭЛ Үлдээх