Цахим мэдээ
Хэн

Нэгэнт сайдаар ажиллаж байгаа хүнд дахин даргын сэтэр зүүлгэх ямар хэрэгтэй вэ?

Өчигдөр Ерөнхийлөгч сайд, дарга нарыг дуудаж агаарын бохирдлын асуудлаар ээлжилт загналтаа хийсэн. Ингэхдээ өмнө нь байсан Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хороог дахин байгуул гэж үүрэгдсэн билээ. Энэ дагуу Засгийн газар өнөөдрийн хурлаараа дуулгавартай нь аргагүй Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо байгуулж, бүрэлдэхүүнийг баталсан юм. 

Ингэхдээ энэ хорооны даргаар Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяаг томилжээ. 

Өнөөдөр агаар орчны бохирдлын асуудлыг шийдэхэд дарга, сайд, яам агентлагийн тоо дутаагүй. Бүгд л өөр өөрийн гэсэн тов тодорхой чиг үүрэгтэй, үүнийгээ өдөр тутам хэрэгжүүлээд явахад асуудалгүй байх ёстой. Гэтэл тодорхой үүрэг хүлээгээд ажиллаж байгаа сайд дарга нарт дахин бас нүсэр бүтэц байгуулан өгч, сайд дээр нэмэх нь дарга гэсэн сэтэр зүүж өгөх ямар ч шаардлага байхгүй.

Энэ хороо нь агаарын бохирдлыг бууруулах бодлогын хэрэгжилтийг зохицуулах, үйл ажиллагааны харилцан уялдааг хангахад хяналт тавих чиг үүрэгтэй байх юм гэнэ. Энэ үүрэг чинь одоогийн бүх дарга нарт байгаа шүү дээ. Ерөнхий сайд шууд өөрөө удирдаж, ажлын уялдааг хангах ёстой. Онцгой байдал хариуцсан сайд хүртэл байна. Гэтэл эд нар нэгэнт байгаа эрх мэдэл дээрээ дарга сайдын сэтэр нэмж зүүхээс хэтрэхгүй, тодорхой ажил хийхгүй байна.

СЭТГЭГДЭЛ Үлдээх