429-р хаалттай хорих анги-Төрөлжсөн мэргэжлийн эмнэлэгт хоригдол нас барсан хэрэг гарчээ. Одоогоор тус ангид хүн нас барсан хэргийн шалтгаан нөхцөлийн талаарх мэдээлэл хэвлэл, олон нийтэд ил болоогүй ч, өчигдөр буюу 2024.12.22-ны өдөр хүн амиа алдсан нь баттай гэдгийг эх сурвалж мэдээллээ.
Сүүлийн үед хорих байгууллагад хүмүүжигч амь насаа алдсан хэрэг ойр ойрхон гарах болсон. Тухайлбал, өмнө нь гэмт хэрэгт шалгагдан хоригдож байхдаа Монгол Улсын гавяат хуульч амиа хорлосон хэрэг гарч байсан бол өнгөрсөн зун хоригдон шалгагдаж байсан 21 настай залууг цагдаагийн алба хаагчид зодож, эрүүдэн шүүсний улмаас амь нас нь хохирсон гэж ХЭҮК-оос мэдээлж байв. Жишээ нь зөвхөн энэ ангид л гэхэд 2024 онд гурав дахь удаагаа хүмүүжигч нас барсан тохиолдол гарч байна.
Тэгвэл энэ удаа бас дахин нэг иргэн хаалттай торны цаана амиа алдсан хэрэг гарлаа. Хэргийн учир шалтгааныг бид үргэлжлүүлэн сурвалжилна...
СЭТГЭГДЭЛ Үлдээх