Цахим мэдээ
Юу

Монгол Төрийн Үндэсний хөгжмийн Их найрал Берлиний Филармонийн Их танхимд тоглоно

Монгол Төрийн Үндэсний хөгжмийн Их найрал анх удаа Ази тивээс Берлиний Филармонийн Их танхимд тоглоно.

Үндэсний Урлагийн Их театрын Монгол Төрийн Үндэсний хөгжмийн их найрал "Монголын сайхан орон" тоглолтоо Герман улсад эхлүүлсэн бөгөөд өчигдөр буюу аравдугаар сарын 27-нд Нюрнберг хотын Мэйстерсингерхаллед тоглож, цааш үргэлжлүүлэн дараах өдрүүдэд тоглолтоо хийнэ. 

Аравдугаар сарын 29-нд 20:00 цагт Берлиний Филармонийн Их танхимд, аравдугаар сарын 31-нд 19:30 цагт Гөрлиц хотын Герхард Хауптман театрт тоглоно. 

2440 хүний суудалтай Берлиний Филармонийн Их танхим нь дэлхийн мэргэжлийн хөгжмийн урлагийн хамгийн өндөр босготой, нэр хүндтэй тайзны нэг бөгөөд Монгол Төрийн Үндэсний хөгжмийн Их найрал эгшиглэсэн түүхэн ач холбогдолтой тоглолт болж байна гэж Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас мэдээллээ.  

СЭТГЭГДЭЛ Үлдээх