Цахим мэдээ
Нийгэм

Шинэ жилийн баяраар ​​​​​хүүхдийн бэлгийг сонгохдоо сахарын орцтой бүтээгдэхүүнээс татгалзаарай

Шинэ жилийн баяраар ​​​​​хүүхдийн бэлгийг сонгохдоо сахарын орцтой бүтээгдэхүүнээс татгалзаж, хүүхдийн дархлааг дэмжих бүтээгдэхүүнийг сонгох нь зүйтэй юм. Сахарыг тогтмол их хэрэглэснээр шүдний өвчлөл үүсэхээс гадна хүүхдэд шаардлагатай эрдэс бодис, амин дэм, үүрэг гэх мэт шимт бодисуудыг хүүхдэд өгөхгүй харин ч хоосон илчлэг үүсгэдэг байна.

Нэг уут бэлгэнээс хүүхэд 300-400 грамм сахар авдаг. Тэгэхээр нэг өдөрт авах ёстой илчлэгийг нэг уут бэлгэнээс авч байгаа гэсэн үг.
Ингэснээр хүүхдэд таргалалт үүсэх эрсдэлтэй. Учир нь илчлэг илүүдсэнээр өөх тос болон хувирч таргалалт үүсдэг байна. Тиймээс хүүхэддээ аль болох сахар багатай бэлэг сонгохыг зөвлөж байна.

СЭТГЭГДЭЛ Үлдээх