Цахим мэдээ
Юу

“ISUZU” МАРКИЙН АВТОМАШИН ГАРДУУЛАН ӨГЛӨӨ

Онцгой байдлын ерөнхий газраас Эрэн хайх, аврах салбар, бүлгүүдийн бэлтгэл бэлэн байдлыг сайжруулах хүрээнд олгогдсон “ISUZU” маркийн туулах чадвар сайтай жийп автомашиныг тус газрын Баянцагаан, Баянговь сум дахь Эрэн хайх, аврах бүлэгт хуваарилсныг хүлээлгэн өгч гамшигтай тэмцэх чадавхыг дээшлүүллээ.

Тус автомашин нь ус болон хөөсөөр бага хэмжээний гал түймэр унтраах нэмэлт тоноглолтой, аврах бүлэгт шуурхай үүрэг гүйцэтгэхэд зориулагдсан тээврийн хэрэгсэл юм.

СЭТГЭГДЭЛ Үлдээх