Ардчилсан намын дарга асан С.Эрдэнэ Монгол Улсаас АНУ-ын Чикаго хотод суух Дэд консулаар томилогдон ажиллахаар болсон байна.
Содномзундуйн Эрдэнэ 1990 оны Ардчилсан хувьсгалын анхдагчдын нэг боловч 2017 оноос цөөн хэдэн жил АН-ын даргаар ажиллаад буух үедээ тамга тэмдэгтэй хэт зууралдаж, намынхаа нэр хүндийг хамгийн их унагаж, эв нэгдлийг бусниулсан хүний нэгээр нэрлэгддэг.
Тэрээр УИХ-ын гишүүнээр гурван ч удаа сонгогдож байсан. УИХ дахь Ардчилсан Намын бүлгийн даргаар нэг удаа, Засгийн газрын гишүүн, Хүн Амын Хөгжил, Нийгмийн Хамгааллын сайдаар нэг удаа тус тус сонгогдон ажилласан. С.Эрдэнэ 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшин өрсөлдөхдөө түүхэнд байгаагүй бага буюу ердөө 5.99 хувийн санал авч, том ялагдал хүлээж байв.
Харин Баянгол дүүргийн Засаг дарга, ИТХ-ын төлөөлөгч, дүүргийн намын даргаар олон жил ажилласан учраас тус дүүргийг "Эрдэнэ вангийн дүүрэг" нэртэй болтол ашиг сонирхлын бүлэглэл үүсгэсэн түүхтэй.
Өдгөө нэгэнт их улс төрд амжилт гаргах цаг нь дуусч, томоохон албан тушаал хаших боломжгүй болсон тул хамтарсан засагт багтсан намынхаа нөлөөгөөр баруунд жижиг ч хамаагүй дипломат албанд шургалахаар хөөцөлдөж амжжээ.
СЭТГЭГДЭЛ Үлдээх