Цахим мэдээ
Юу

Монгол бахархлын өдөрт зориулсан барилдаанд “Их хааны цом” гардуулна

Их эзэн Чингис хааны мэндэлсний 862 жилийн ой өвлийн эхэн сарын шинийн нэгэн буюу Монгол бахархлын өдөрт зориулсан хүчит 128 бөхийн барилдаанд түрүүлсэн бөхөд “Их хааны цом”-ыг анх удаа гардуулна.

Барилдаан арваннэгдүгээр сарын 2-ны бямба гарагт 12:00 цагаас Монгол бөхийн өргөөнд болно.

Барилдах бөхчүүдийг аравдугаар сарын 31, арваннэгдүгээр сарын 1-ний өдрүүдэд 10:00-17:00 цагийн хооронд цахимаар бүртгэнэ.

СЭТГЭГДЭЛ Үлдээх