Цахим мэдээ
Хэн

Chinggis Warriors Шанхай хотын 2025 оны 01р сарын 14-19ний хооронд зохиогдож буй тэмцээнд анхны хожлоо авлаа

Хятад улсын Шанхай хотноо 2025 оны 01р сарын 14-19ний хооронд зохион байгуулагдаж буй Esport-ийн FPS төрлийн Counter-Strike2 (CS2) тоглоомын $100'000-ийн шагналын сантай "ZOWIE Asia eXTREMESLAND 2024" тэмцээнд ази тивийн нийт 16 баг оролцож байгаагаас Монгол улсын гурван баг болох ATOX Esports, IHC Esports, Chinggis Warriors багууд оролцож байна. Монгол улсыг төлөөлөн оролцож буй "Chinggis Warriors" баг тус тэмцээний эхний тоглолтоо Сингапур улсын "dream[S]cape" багийн эсрэг хийж "ZOWIE Asia eXTREMESLAND 2024" тэмцээний эхний хожлоо авч Winners match-т шалгарч чадлаа. ATOX Esports болон IHC Esports багууд мөн өнөөдөр эхний тоглолтуудаа хийх юм.

СЭТГЭГДЭЛ Үлдээх