АНУ-ын Billboard сайт албан ёсны нүүр хуудсандаа "Өөртэйгөө тулалдах: Женни, бие даасан цомгийн явцыг өөрлүүгээ өнгийе" гэсэн гарчигтай ярилцлага, зураг нийтэлжээ. Billboard Jennie-г онцолж, "Дэлхий нийт BLACKPINK хамтлагийн Jennie-г мэддэг. Харин Женнигийн удахгүй гарах анхны цомог нь түүний жинхэнэ дүр төрхийг харуулах болно" гэжээ.
Жэнни : " Би амьдралдаа хийхийг хүсдэг зүйлсээ жагсааж бичээд хамгийн түрүүнд соло цомог цацах мөрөөдлөө биелүүлж амжаагүй байхнээ гэсэн бодол төрсөн. Тэр зорилгодоо хүрэхийг хүсэж байна." гэжээ. Тэрээр одоо OA Entertainment (ODDATELIER) үүсгэн байгуулан, Колумбиа студитэй (Columbia Records) хамтран ажиллаж байна. Мөн тэрээр " Женни Руби Жэйн нэрээрээ бүрэн дүүрэн хүн болгохыг хүсч байна. Цомог гарахад та нар миний юу хэлэх гээд байгааг ойлгох болно. Энэ цомогт би олон төрлийн жанраар дуулсан байгаа ч та бүхэнд таалагдана гэж найдаж байна" гэсэн байна.
СЭТГЭГДЭЛ Үлдээх