Цахим мэдээ
Юу

"Барилгын хөгжлийн төв" ТӨҮГ үйл ажиллагаандаа Олон улсын ISO 9001:2015 чанарын менежментийн тогтолцоог амжилттай нэвтрүүллээ

"Барилгын хөгжлийн төв" ТӨҮГ үйл ажиллагаандаа Олон улсын ISO 9001:2015 чанарын менежментийн тогтолцоог амжилттай нэвтрүүллээ. "Мон майнинг сертификейшин" баталгаажуулалтын байгууллагаас өнөөдөр /2025.01.16/ Олон улсын ISO 9001:2015 чанарын менежментийн тогтолцоог баталгаажуулах гэрчилгээг гардуулан өглөө.

БХТ нь ISO 9001:2015 чанарын менежментийн тогтолцоог хэрэгжүүлэх ажлыг 2023 оны аравдугаар сараас эхэлсэн бөгөөд тус стандартыг байгууллагынхаа стратеги тодорхойлох, гүйцэтгэлийг хэмжих тогтолцоотой нэгтгэн хэрэгжүүлж байгаагаараа онцлог юм.

ISO 9001:2015 чанарын менежментийн тогтолцоог үр дүнтэй нэвтрүүлснээр байгууллагад олон давуу тал бий болдог.

Үүнд:

- Байгууллагын дотоод үйл ажиллагаанд тогтмол сайжруулалтыг бий болгох, эрсдэлийг бууруулах.

- Үйл явцын тогтолцоо бий болох.

- Үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулж, хэрэглэгчийн сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх ач холбогдолтой юм.

СЭТГЭГДЭЛ Үлдээх