Цахим мэдээ
Юу

Газар хөдлөлт тэсвэрлэлтийг хүчитгэх сургалт зохион байгуулагдлаа

“Барилгын газар хөдлөлт тэсвэрлэлтийг үнэлэх болон хүчитгэх аргачлал” барилгын дүрэм шинэчлэн боловсруулах ажлын хүрээнд өнөөдөр /2024.01.17/ "БАРИЛГЫН ХҮЧИТГЭЛИЙН ПРАКТИК" сургалтыг салбарын инженер, техникийн ажилтнуудад зохион байгууллаа. Сургалтад барилга, байгууламжийн бүтээцийн зураг төслийн 1.7 болон барилга байгууламжийн угсралт, засварын ажлын 2.1 хүрээний нийт 65 инженер хамрагдсан бөгөөд “МБИХ” ТББ-аас мэргэшил дээшлүүлэх ЗААВАЛ болон СОНГОН суралцах 1 багц цагийн гэрчилгээг олгов.

Мөн ХББОСЯ, “Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ, “МБИХ” ТББ, JICA төслийн багийнхан хамтран зохион байгууллаа.

СЭТГЭГДЭЛ Үлдээх