Бэлэн байгаа орон сууцны төслийг Дэлхийн банкаар санхүүжүүлэх талаар хамтарч ажиллах санал өглөө. Одоогийн явж буй ипотекийн зээлийн хөнгөлөлтийг зорилтот бүлэгт нь хүргэхийн тулд хууль, эрх зүйн орчныг сайжруулах шаардлагатай байгааг мөн дурдлаа. Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамнаас санаачилсан хуулийн төслийг шинэчлэх талаар Дэлхийн банкнаас техник туслалцаа үзүүлнэ гэв.
СЭТГЭГДЭЛ Үлдээх