Цахим мэдээ
Хэн

Солонгосын визтэй холбоотой гомдлыг ГХЯ-нд шилжүүллээ

     Монгол Улсын иргэд БНСУ-д зорчих виз мэдүүлэхэд гадаад паспортыг 30-40 хоног хураан авч, чөлөөтэй зорчих эрхийг хязгаарлах, "Зорилго тодорхой биш" гэх хариу өгч олон хүнийг хохироох явдал түгээмэл гардаг. 

     Энэ асуудлаар Монгол Улсын эрх ашгийг хамгаалах зорилгоор "Алтан гэрэгэ" хуулийн фирмээс Хүний эрхийн үндэсний комисс /ХЭҮК/-т гомдол гаргаад байсан юм. Тэгвэл ХҮЭК тус гомдлыг судлан үзээд "Монгол Улсын иргэдийн гадаад паспортыг визийн өргөдлийг хянах зорилгоор олон хоног хураан авч, өөр гадаад улсад зорчихыг хязгаарлаж байгаа нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арванзургаадугаар зүйлийн 18 дахь заалт, Иргэний болон улс төрийн эрхийн олон улсын пактын 12 дугаар зүйлээр баталгаажуулсан чөлөөтэй зорчих эрх зөрчигдөх үндэслэл болж болно" гэж дүгнэжээ. Улмаар уг гомдлыг хамаарах хууль эрх зүйн хүрээнд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгт шилжүүлж, гомдлыг хянан үзэж, иргэдийн үндсэн эрх зөрчигдөхөөс сэргийлэх арга хэмжээ авахыг хүссэн байна. 

     Мөн гомдлын дагуу ямар арга хэмжээ авснаа ХЭҮК-т болон гомдол гаргагчид мэдэгдэнэ үү гэжээ. 

 

СЭТГЭГДЭЛ Үлдээх