Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төслүүдийг хэрэгжүүлэх талаар зөвшилцөж байна. Францын засгийн газрын нэн хөнгөлөлттэй зээлээр дүүжин тээврийн төслийг хэрэгжүүлж байгаа. Энэ нь зорчигчдыг Яармагаас Өнөр хороолол хүртэл 11минут тээвэрлэх юм. Одоогоор дүүжин тээврээр зорчих үнэ эцэслэгдээгүй байгаа ч эцсийн дүндээ зорчигчдыг хамгийн хямд үнээр тээвэрлэх явдал юм. Ирэх оны 6сард дүүжин тээврийн цамхгийг угсарч дуусах бөгөөд угсарснаас хойш 6 сарын хугацаанд зорчигчгүй туршилтын тээвэр хийх ёстой бөгөөд 9сарын нэгнээс Улсын комисс хүлээн авах шаардлага тавьж байгаа. Яармагийн зам дээр оргил ачааллын үеэр 90-95 мянган машин хөдөлгөөнд оролцдог бол энэ ачааллыг сааруулах талаар нийслэлийн зүгээс зөвшилцөх бүх ажлаа хийж дуусгасан байгаа юм.
LRT нь байгальд ээлтэй, эрчим хүчний хэмнэлттэй, үр ашигтай тээврийн шийдэл болж, орчин үеийн ногоон хотуудын салшгүй хэсэг болоод байгаа. LRT систем нь нар, салхи, ус буюу сэргээгдэх эрчим хүчээр ажилладаг цахилгаан хөдөлгүүр юм. Мөн олон зорчигчдыг нэг дор тээвэрлэх боломжтой учраас автомашин хэрэгжилтийг багасгаж, агаарын бохирдолтыг бууруулж амьсгалын замын өвчлөл буурах давуу талтай юм.
Удаах Улаанбаатар метро төслийг хэрэгжүүлэх хүрээнд 17.7 км уртад 500 метрийн зайтайгаар 42 цэгт газрын гадаргаас доош 30 метрийн гүнд босоо өрөмдлөг хийж дуусгасан.
Мөн Туулын хурдны зам төсөл нь инженерийн шийдлийн хувьд авч үзвэл хоёр жилийн хугацаанд барих боломжтой гэж үзэж байгаа. трамбай төсөл, нүхэн гарц төсөл, тусгай хэрэгцээний автобус төсөл, Дулааны V цахилгаан станц төслийн өнөөгийн явц, хэрэгжилтийн талаарх мэдээллийг дэлгэрэнгүй танилцууллаа.
Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамнаас эдгээр төслийг хэрэгжүүлэхийн тулд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамтай хамтарч ажиллаж байна.
СЭТГЭГДЭЛ Үлдээх