Цахим мэдээ
Юу

Агаарын бохирдол бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлсэн шийдэлд үнэлэлт дүгнэлт хийлээ

2022онд японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага (Жайка)-гаас гаргасан судалгаагаар гэр хорооллын 198,840 яндангаас гарч буй утаа агаарын бохирдлын 55.6 хувь, 804.656 автомашины утаа 28.9 хувь, дулааны цахилгаан станцын үнсэн сан зэрэг бусад үүсгүүр 15.5 хувийг эзэлж байгаа гэж гарсан. 2011-2024 оны хугацаанд нийслэлийн агаарын бохирдлыг бууруулхад авч хэрэгжүүлсэн арга хэмжээнд нийт 340,2 тэр бум төгрөг зарсан. Мөн агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр 2011 оноос авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар болон богино хугацаанд авч хэрэгжүүлэх төлөвлөгөөг танилцууллаа.      Эрчим хүчний яамнаас томилогдсон Ажлын хэсэг 2023онд үйлдвэрлэлийн туршилтаар 7, лабораторийн туршилтаар 5 нийт 12 хувилбар бүхий 39.6 тонн сайжруулсан түлшийг үйлдвэрлэсэн. Үүнээс гарах хорт хийг  6 лабораторид дээжүүдийг шинжлүүлж, холбогдох санал, дүгнэлтийг боловсруулсан. Галлагааны үеийн туршилтуудыг дээрх 12 бүтээгдэхүүнд 3 байршилд хийсэн бөгөөд 4 төрлийн асаагчтай нийт 97 галлагааг зохион байгуулж холбогдох хэмжилт хийсэн. Үүнээс гадна 100 хувь хагас коксоор үйлдвэрлэсэн сайжруулсан түлш хамгийн сайн үр дүн гарсан ба туршилтын түлшний техникийн үзүүлэлтүүд нь БНХАУ, БНСУ, ХБНГУ, ОХУ зэрэг улсуудын стандарттай ижил түвшинд хүрсэн байна. Хагас коксоор үйлдвэрлэсэн шахмал түлшийг айл өрх хэрэглэснээр Улаанбаатар хотын агаарын чанарын үзүүлэлтийн, aгаарт хаягдах тоосонцорын хэмжээ 72.6, хүхэрлэг хийн хэмжээ 85.5, угаарын хийн хэмжээ 10.8, азотын исэл 23.5 хувиар тус тус буурах юм гэсэн байлаа. ЭХЯ-аас цаашид төлөвлөж буй төслүүдийг амжилттай хэрэгжүүлснээр 2027 оноос эхлэн чадлын дутагдалгүйгээр оргил ачааллыг давж гарах боломж бүрдэнэ. Мөн хагас коксыг судалж Засгийн газарт танилцуулснаар Багануурын уурхайг түшиглэн хагас коксын үйлдвэр байгуулах шийдвэр гарсан. Дулааны цахилгаан станцуудын одоо байгаа хуурай батарей циклон, нойтон аргаар үнс барих шүүлтүүрийг АҮК нь 99.9 хувийн үзүүлэлттэй уутат шүүлтүүрээр сольж шинэчилснээр дэгдэмхий үнс, тоосонцрын хэмжээ буурна гэж дүгнэжээ. 

СЭТГЭГДЭЛ Үлдээх