Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас энэ сарын 16-аас 21-ний өдрүүдэд тогтоолын шинэчлэл өөрчлөлттэй холбоотой нэгдсэн нэг ойлголт өгөх төлөвлөгөөт сургалт зохион байгуулагдлаа. Сургалтад ЭМДЕГ-тай гэрээ бүхий төрийн болон хувийн хэвшлийн 500 гаруй эрүүл мэндийн байгууллагын 1100 гаруй удирдлага, эмч мэргэжилтнүүдийг танхим болон цахимаар оролцуулж тогтоолын шинэчилсэн төсөл болон санхүүжүүлэх журмын зохицуулалтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. Мөн энэ үеэр цахим хөгжүүлэлт, санхүүжилттэй холбоотой эмч, мэргэжилтнүүдэд тулгарч болзошгүй хүндрэлийг хэрхэн шийдвэрлэх талаар зөвлөгөө өгч, цаашид хамтын үйл ажиллагаагаа хэрхэн сайжруулах талаар ярилцаж, санал солилцсон. Сургалтыг үе шаттай зохион байгуулах нь оролцогчдод өөрчлөлтийн талаар шат дараалсан мэдээлэл, чанартай ойлголт өгч, үр дүнтэй хэрэгжинэ гэж үзэж байгаа юм.
СЭТГЭГДЭЛ Үлдээх