Цахим мэдээ
Юу

Баян-Өлгий аймаг ирэх дөрвөн жилд хэрэгжүүлэх ажлаа баталлаа

Баян-Өлгий аймгийн ИТХ-ын ээлжит III хуралдаанаар аймгийн Засаг даргын 2024-2028 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийг хэлэлцэн баталлаа.

ИТХ-ын хуралдаанд аймгийн Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн төслийг Засаг дарга Е.Зангар, ЗДТГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Вита нар танилцуулж, төлөөлөгчдийн асуусан асуултад холбогдох хэлтэс, агентлагийн дарга, мэргэжилтнүүд хариулт өгч, ИТХ-ын төлөөлөгчдөөс гаргасан зарим саналыг тусгаж, хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн 100 хувийн саналаар баталлаа.

Аймгийн Засаг даргын 2024-2028 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт Бүс, орон нутгийн хөгжил, Хүний хөгжлийн бодлого, Эдийн засгийн бодлого, Засаглалын бодлогын хүрээнд 4 үндсэн бүлэг, 22 дэд бүлэг, 77 зорилтын хүрээнд 302 ажил хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна.

 

СЭТГЭГДЭЛ Үлдээх