Батлан хамгаалахын сайд С.Бямбацогтын 50 насны төрсөн өдрийг тэмдэглэхэд зориулж яамны төсвөөс долоон сая төгрөг гаргасан гэх мэдээлэл гараад буй. Тэгвэл сайд өнөөдөр энэ асуудалд дараахь тайлбарыг өгчээ. Ингэхдээ тэрбээр өөрөө мөнгөн байтугай шаазан аяга аваагүй гэсэн боловч өмнө нь тодорхой албан тушаалтнуудын төрсөн өдөрт зориулж, төсөв хөрөнгө гаргаж, бэлэг сэлт өгч ирснийг нотолсон юм. Мөн цаашид БХЯ, ЗХЖШ-т ийм зохисгүй үйлдэл гаргуулахгүй гэжээ.
С.Бямбацогт:
АВААГҮЙ АЯГА, ТЭМДЭГЛЭЭГҮЙ 50 НАС ХҮНИЙ МУУД ЯМАР ИХ ДУРТАЙ УЛС ВЭ?
Надад болон нэр бүхий хүмүүст мөнгөн аяга гардуулах тушаал гаргасан нөхдийн өмнөөс хүлцэл өчье.
Үнэнийг хэлэхэд би тэр аягыг нь огт аваагүй болно.
Ийм ёс зүйгүй тушаал шийдвэр яагаад гаргав гээд асуухаар хуучин тогтсон уламжлал, бүх яамдад угаасаа байдаг л зүйл гэсэн молхи тайлбар хийснийг хувь хүнийхээ хувьд дургүйцэж хүлээж авсан.
Би сайдаар байгаа цагтаа Батлан Хамгаалах Яам, ЗХЖШ-т дахиж ийм зохисгүй үйлдэл гаргуулахгүй.
Дахин хэлэхэд миний бие мөнгөн байтугай шаазан аяга ч аваагүй болохоо,, мөн хэзээ ч тийм зүйл авахгүй гэдгээ холбогдох хүмүүст хатуу сануулсан болно.
СЭТГЭГДЭЛ Үлдээх