Цахим мэдээ
Хэн

А.Отгонбаатар: Цахилгаан, дулааны үнийг эсэргүүцэж 11 сарын 1 нд жагсаалд уриалах болно

Цахилгаан, дулааны үнэ тариф бодит өртөгтөө хүрээгүйгээс үүдэн эрчим хүчний салбар алдагдал хүлээж, эрсдэлтэй ажиллаж байгаа талаар албаныхан байнга мэдээлж байгаа. Тиймээс 2024 оны арваннэгдүгээр сарын 1-ээс хэрэглэгчийн цахилгаан, дулааны үнийг нэмэхээр болсныг Засгийн газраас мэдээлсэн.

Цахилгаан дулааны үнийг нэмэхтэй холбогдуулан Үнэн ба Зөв намын дарга А.Отгонбаатар цахим хуудсандаа: Цахилгаан, дулааны үнийг эсэргүүцэж 11 сарын 1-нд жагсаалд уриалах болно. Тэвчдэг БИШ тэсэрдэг бай хэмээн нийтлэжээ.

Цахилгаан, дулааны үнийг нэмэх 5 хувилбар яригдаж байгаа аж. Аль хувилбарыг сонгож, хэрхэн нэмэгдүүлэхээ өнөөдөр зарлана.

Тэгвэл өнөөдөр Эрчим хүний үндэсний хорооноос цахилгаан, дулааны үнийг хувилбарыг 12.00 цагаас мэдээлнэ.

Одоогоор цахилгаан, дулааны үнийг нэмэх дараах хувилбарууд яригдаж байна. Үүнд:

  • Цахилгааны үнийг 30 хувиар, дулааны үнийг 50 хувиар

  • Цахилгааны үнийг 64 хувиар, дулааны үнийг 28 хувиар

  • Цахилгааны үнийг 29.6 хувиар, дулааны үнийг 85 хувиар

  • Цахилгааны үнийг  30 хувиар, дулааны үнийг 70 хувиар

  • Цахилгааны үнийг 80 хувиар, дулааны үнийг 20 хувиар нэмэх хувилбарууд байгаа юм.

СЭТГЭГДЭЛ Үлдээх

  • Зочин (66.181.189.189)
    зөв шүү тэмцдэггүй өрд түмэн мөхдөг гэж ард түмнээр үнэндээ наалаж байна өё арай л байнаа
    2024 оны 10 сарын 30 | Хариулах