Монгол Улсад Нисэх хүчин үүссэний 100 жилийн ойн босгон дээр Батлан хамгаалах салбарт орчин үеийн дэвшилтэт технологи бүхий шинэ H-145 нисдэг тэрэг худалдан авсан байна.
Airbus компанид үйлдвэрлэсэн Н-145 нисдэг тэргийг хүлээн авч, дагалдах хэрэгслүүдийг угсрах ажиллагааг холбогдох мэргэжлийн байгууллагуудын хяналт доор эхлүүлээд байгаа юм. Аюулгүй байдлын салбарт ашиглах энэхүү нисдэг тэрэг нь ямар ямар давуу тал, техник үзүүлэлттэй талаар товч мэдээлэл хүргэе.
Airbus H-145 нь Airbus Helicopters компанийн үйлдвэрлэдэг, дунд оврын их багтаамжтай, хос хөдөлгүүртэй нисдэг тэрэг юм байна. Энэ загвар нь аюулгүй байдал болон бусад олон төрлийн хэрэглээний онцлогтой гэдгээрээ алдартай аж.
Гол үзүүлэлтүүд:
Экипаж: 1-2 нисгэгч
Зорчигчийн багтаамж: 9 хүртэлх зорчигч
Хөдөлгүүр: 2 × Safran Arriel 2E турбо хөдөлгүүр
Хамгийн их хурд: 240 км/цаг
Тусгал: 650 км
Хөөрөх жин: 3,800 кг
Онцлог давуу талууд:
1. Олон зориулалттай ашиглалт:
H145 нь түргэн тусламж, агаарын тээвэр, аврах ажиллагаа, цагдаа, цэргийн үүрэг гүйцэтгэх зэрэг олон чиглэлээр ашиглагддаг.
2. Дэвшилтэт технологи:
Helionix® систем: Нислэгийн хяналтын дэвшилтэт систем, дижитал мэдээллийн дэлгэцээр тоноглогдсон.
Аюулгүй байдал: Автомат нислэгийн систем, хөдөлгүүрийн найдвартай ажиллагаа, эргономик загвартай.
3. Дуу чимээ, түлшний хэмнэлттэй:
Шумбагч роторын систем нь дуу чимээг багасгаж, түлшний хэрэглээг хэмнэдэг.
Хот суурин газрын орчинд ч дуу чимээ багатай нислэг үйлдэх боломжтой.
4. Өндөр хүчин чадалтай:
Хүнд даацын ачаа тээвэрлэх, өндөр уулын бүсэд ч үр ашигтай ажиллах чадвартай.
Хэрэглээний чиглэлүүд:
Түргэн тусламжийн нисдэг тэрэг
Хайгуул, аврах ажиллагаа
Байгаль орчны тандалт
Цэрэг, цагдаагийн ажиллагаа
Бизнесийн зориулалттай тээвэр
Airbus H145 нь олон улсын нисэх онгоцны зах зээлд найдвартай, уян хатан, үр ашигтай нисдэг тэрэг гэдгээрээ алдартай бөгөөд дэлхийн олон оронд өргөн хэрэглэгддэг.
СЭТГЭГДЭЛ Үлдээх