“Утааны асуудал: эрх зүйн орчин, бодлого, шийдвэрийн хэрэгжилт, санхүүжилт, зарцуулалт, хариуцлага” сэдвийн хүрээнд өчигдөр зохион байгуулсан хэлэлцүүлгийн үеэр “Тавантолгой түлш” ХХК-ийн Төлөвлөлт, эдийн засгийн хэлтсийн дарга Х.Ариунзаяа дараах мэдээллийг өглөө.
Тус компани 1 их наяд 765 тэрбум төгрөгийг зарцуулснаас 371.5 тэрбум төгрөгийг хөрөнгө оруулалтад, 1 их наяд 394.1 тэрбум төгрөгийг шахмал түлшний үйлдвэрлэлд зарцуулсан гэлээ. Мөн 2018-2024 оны байдлаар нийт 1,4 их наяд төгрөгийг зарцуулж, 2 сая 770 орчим мянган тонн шахмал түлш үйлдвэрлэж, 2 сая 710 орчим мянган тонныг хэрэглэгчдэд хүргэснийг дурдахын зэрэгцээ шахмал түлшийг 2024 онд 191175 ширхэг карт хэрэглэгч өрхүүдэд 616 цэгээр олгож байна гэв.
Компанийн үйл ажиллагаанд Сангийн яам, татвар, гаалийн хяналт шалгалтын /2018-2022 он/ хүрээнд нийт 6 тэрбум 489.2 сая төгрөгийн төлбөрийн акт тогтоосныг 2023 онд 100 хувь төлж барагдуулсан байна.
СЭТГЭГДЭЛ Үлдээх