Монгол Улсын Их Хурлын тухай хуульд заасны дагуу манай парламент 11 Байнгын хороотойгоор үйл ажиллагаагаа явуулж байна. УИХ-ын гишүүн нь Байнгын хороонд заавал харьяалагдах хуультай байдаг.
Тэгвэл манай УИХ-ын 126 гишүүний хэн нь аль Байнгын хороонд харьяалагдаж, нийгмийн аль салбарын эрх зүйн асуудлыг хариуцан ажиллаж байгааг дараах мэдээллээр хүргэж байна.
11 Байнгын хорооны гишүүдийн мэдээлэл:
1.Аж үйлдвэржилтийн бодлогын;
2.Аюулгүй байдал, гадаад бодлогын;
3.Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн
4.Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын;
5.Ёс зүй, дэгийн;
6.Инновац, цахим бодлогын;
7.Нийгмийн бодлогын
8.Төрийн байгуулалтын;
9.Төсвийн;
10.Хууль зүйн;
11.Эдийн засгийн
Байнгын хороо нь 25 хүртэл гишүүний бүрэлдэхүүнтэй байх бөгөөд гишүүн нэгэн зэрэг хоёроос илүүгүй Байнгын хороонд харьяалагдан ажиллаж болдог. Байнгын хорооны бүрэлдэхүүнийг батлахдаа УИХ дахь олонх, цөөнхийн харьцаа болон нам, эвслийн суудлын хувийг харгалздаг.
Харин УИХ-ын дарга, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүний албан үүргийг хавсран гүйцэтгэж байгаа гишүүн зөвхөн нэг Байнгын хороонд харьяалагдана.
Засгийн газрын гишүүний албан үүргийг хавсран гүйцэтгэж байгаа гишүүн өөрийн эрхлэх асуудал нь хамаарах Байнгын хорооны бүрэлдэхүүнд орохгүй.
Улсын Их Хурлын анхдугаар чуулганаар Байнгын хороодын бүрэлдэхүүнийг баталж, Байнгын хорооны дарга нарыг сонгосон. 2024 оны намрын ээлжит чуулганы хугацаанд зарим Байнгын хороодын бүрэлдэхүүнд өөрчлөлт оржээ. 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар УИХ-ын гишүүд Байнгын хороодод хэрхэн харьяалагдаж, ажиллаж байгааг танилцуулж байна.
СЭТГЭГДЭЛ Үлдээх