Гэр бүлийн зургаан хүн угаартаж нас барсан харамсалтай хэргийн талаар болон тухайн хэргийн хохирогчийн талаар хувийн болон эмзэг мэдээллийг өчигдрөөс эхлэн олон нийтийн сүлжээгээр тарсан. Тэгвэл Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл өнөөдөр энэ асуудлаар мэдээлэл хийж, дараах тайлбарыг өглөө.
О.Алтангэрэл:
"Угаартаж нас барсан хүмүүс болон хохирогчийн талаар хувийн мэдээлэл олон нийтэд тарсан нь цагдаагийн байгууллагаас албан ёсоор гаргасан мэдээлэл биш. Уг мэдээллийг агуулгыг харахад зарим хэсэг нь цагдаад хадгалагдаж байгаа мэдээлэл, зарим нь огт байхгүй мэдээлэл байсан. Тиймээс үүнийг хэн нэгэн зориуд санаатайгаар тараасан нь тодорхой байна. Тиймээс хэн ийм мэдээлэл тараав гэдгийг илрүүлэхээр хуулийн байгууллага Ажлын хэсэг байгуулан шуурхай ажиллаж байгаа.
Үүнийг цагдаагийн байгууллагаас тараасан байвал зөвхөн албан хаагч бус ЦЕГ-ын удирдлагад хариуцлага тооцно. Ямар зорилгоор гаргав гэдгийг тогтооно. Цагдаагаас гарсан байж болзошгүй. Хэрэв ийм нөхцөл байдал тогтоогдвол Эрүүгийн хуулийн ноцтой зөрчилд тооцогдоно. Эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. Энэ бол тав хүртэл жилийн хорих ялтай гэмт хэрэг" гэлээ.
СЭТГЭГДЭЛ Үлдээх