Цахим мэдээ
Юу

Хууль бус хөрөнгө хураах хууль засгийн босго давлаа

Төрийн албанд ажиллаж байгаад үндэслэлгүй хөрөнгөжсөн этгээдүүдийн хөрөнгийг ХУУЛЬ БУС гэж үзээд төрд хурааж авах санаачлагыг О.Алтангэрэл сайд хуулийн төсөл болгон Засгийн газрын хуралд танилцуулснаар дэмжигдлээ. 

Одоо Засгийн газрын босгыг давсан энэ хуулийн төсөл Хууль зүйн байнгын хорооны босгыг давж байж УИХ-аар хэлэлцүүлэх боломж бүрдэнэ.

Авлига, хулгайн олон хэрэг илэрлээ гэдэг ч ийм нарийн зохицуулалттай хуульгүй учраас бодит хариуцлага тооцож чадалгүй өнөөдрийг хүрсэн. Харин энэ хууль батлагдвал хууль бусаар баяжсан хөрөнгөтнүүдийг буруу замаар олсон орлого, эд хөрөнгийг улсад хураан авах эрх зүйн орчин бүрдэх юм. Төрийн алба, эрх мэдэлд дулдуйдан хөлжиж хөрөнгөжсөн хүн олон байгаа учраас "О.Алтангэрэлийн хууль бол амьдрал дээр хэрэгжих боломжгүй коммунист хууль" гэх мэтээр суртал ухуулга их явуулж байгаа. Гэвч ийм хуультай болох нь нийгмийн шаардлага учраас батлагдах явц зохих ёсоор урагшилсаар байна. Ирэх хаврын чуулганы хугацаанд энэ хууль эцэслэн батлагдвал төрийн нэрээр хөлжсөн хүмүүсийн хууль бус орлогыг хураах тал дээр нэлээн том акц, ажиллагаа өрнөх биз ээ.

 

СЭТГЭГДЭЛ Үлдээх