Цахим мэдээ
Юу

Гадаадад оргон зайлсан гэмт хэрэгтнийг баривчлан авч ирэв

Залилах гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байхдаа 2020 онд гадаад улсад оргон зайлж, 2024 онд Бүгд Найрамдах Солонгос Улсад саатуулагдсан этгээдийг Бүгд Найрамдах Солонгос Улсын Интерполын Үндэсний төв товчоотой хамтран албадан авчрах ажиллагааг өчигдөр зохион байгуулсан байна.
Тодруулбал, Цагдаагийн байгууллагаас Интерполын шугамаар олон улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байсан Б-г Монгол Улсад албадан авчирч, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа юм.

Албадан авчрах ажиллагааг Монгол Улсын Интерполын Үндэсний төв товчоо, Эрүүгийн цагдаагийн алба болон Бүгд Найрамдах Солонгос Улсын Интерполын Үндэсний төв товчоо хамтран хэрэгжүүлжээ.

СЭТГЭГДЭЛ Үлдээх