Цахим мэдээ
Юу

Нэмэлт тэтгэвэр авах боломжтой болно

Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төслийг боловсруулах дэд ажлын хэсэг өчигдөр хуралдлаа.

Ажлын хэсгийн гишүүдээс ирсэн 180 саналыг нэг бүрчлэн хэлэлцсэн байна. Мөн дагаж өргөн мэдүүлэх 12 хуулийг хэлэлцэж нэгтгэн дуусгажээ.

Уулзалт, хэлэлцүүлэгт:

  • Санхүүгийн зохицуулах хороо
  • Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим
  • Монголын хөрөнгийн бирж ХК
  • Ардын тэтгэврийн данс ХХК
  • Нэйшнл лайф даатгал ХХК
  • Голомт банкны үүсгэн байгуулсан Тэтгэврийн ууган сан ТББ
  • Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо
  • Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөл
  • Монголын даатгалын холбоо
  • Монголын даатгалын зах зээлийн холбоо
  • Холбогдох судлаач нарын төлөөлөл оролцож, саналуудаа нэгтгэн хэлэлцжээ.

Энэхүү хуулийн төсөл батлагдсанаар иргэд, даатгуулагч хувийн нэмэлт тэтгэврийн хөтөлбөрт сайн дурын үндсэн дээр хамрагдаж нэмэлт тэтгэвэр авах боломж бүрдэх юм.

СЭТГЭГДЭЛ Үлдээх