УИХ-ын Төрийн байгуулалтын Байнгын хорооны дарга Ж.Бат-Эрдэнэ: УИХ-ын Байнгын хороод бол маш чухал чиг үүрэгтэй зохион байгуулалтын бүтэц юм. Товчхондоо хууль санаачлагчийн хуулийн төслийг УИХ-ын чуулганаар хэлэлцэхээс өмнө хэлэлцэж, хянадаг гэсэн үг. Өөр олон үүрэгтэй ч хамгийн чухал нь энэ. Даанч иргэдийн ихэнх нь энэ нэгжийн талаар ямар ч ойлголтгүй, мэдэхийг ч хүсдэггүй хандлагатай. Уг нь энэ талаар холбогдох байгууллагууд маш олон удаа мэдээлэл бэлтгэж түгээдэг ч төдийлөн үр дүнд хүрэхгүй л байна.
СЭТГЭГДЭЛ Үлдээх