Орон нутгийн сонгуульд 17,278 нэр дэвшигч өрсөлдөж, 8031 нь төлөөлөгчөөр сонгогдлоо.
-АН-ыг Х.Баттулга, МАН-ыг Х.Нямбаатар зураглаж, зангидав-
Ирэх дөрвөн жилд хотод хамгийн их бүтээн байгуулалт өрнөж, төсөв нь тэлнэ. Энэ утгаараа өөрийн хүмүүсээ хотод оруулах, эрх ашгаа хамгаалах шаардлага асар ихсэнэ. Иймд МАН, АН-ын зарласан НИТХ-ын төлөөлөгчид өрсөлдөх 45 нэрсийн үнэ цэнэ бараг л парламенттай зэрэгцэж, нэр дэвших эрх хэдэн тэрбум хүрсэн гэгдсэн.
Энэ удаагийн орон нутгийн сонгуульд нэр дэвшигчдээсээ илүү онцлох дүр нь Х.Нямбаатар, Х.Баттулга нар байлаа.
АН-ын хорооны дарга Т.Батцогт голчлон НИТХ-д өрсөлдөх дүрүүдээ эрэмбэлжээ. Гэхдээ түүний ард Ерөнхийлөгч асан Х.Баттулга хамгийн өндөр нөлөө үзүүлэв. 45 нэр дэвшигчийн бараг тал хувийг нь Ерөнхийлөгч асан Х.Баттулга авчихсан.
Нөгөө талд нь МАН-ын дэвшигчдээ Х.Нямбаатар “базлаа”. Намынхаа томчууд, хотод нөлөө бүхий улстөрчдийн хүмүүсийг сайн хольж оруулж ирэв. Ингэхдээ томчууддаа маш бага боломж олгож, өөрийн хүслээр багаа зангидах гэж эрмэлзсэн.
Сурталчилгааны хугацаанд тэдний тулаан өрнөлөө. Х.Баттулгын багийнхан Хотын даргын ажлыг бүхэлд нь үгүйсгэж, бордюрын хулгай, зам засварын ажлыг ярьж орилсон. Х.Нямбаатар ч бууж өгөлгүй Х.Баттулга ба түүний багийнханы булхай, луйвартай нэгбүрчлэн үзэлцэв.
СЭТГЭГДЭЛ Үлдээх