Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан Монголын үндэсний зуслангуудын холбоо ТББ-ын төлөөлөлтэй уулзаж, хүүхдийн зуслангийн салбарт тулгамдаж буй асуудал, шийдэл, цаашдын бодлогын талаар хэлэлцлээ.
Зуслангийн өнөөгийн байдал
• Улсын хэмжээнд бүртгэлтэй 55 зуслангийн 35 нь тогтмол үйл ажиллагаа явуулдаг.
• 2026 онд Монгол Улсад хүүхдийн зуслангийн үйл ажиллагаа эхэлсний 100 жилийн ой тохионо.
• Гэвч энэ салбарт хүний нөөц дутмаг, олон зуслангийн барилгын ашиглалтын хугацаа дууссан, орхигдсон байна.
• Хүүхдийн зуслангийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох тогтолцоо сул, хяналтгүй учраас зарим зуслан амралт, сувиллын газар, жуулчны бааз болон ашиглагдаж байна.
Зуслангийн ач холбогдол
• Хүүхдийн боловсрол зөвхөн сургуульд биш, зусланд ч хөгждөг.
• Зусланд хүүхэд амьдрах арга ухаан, бие даах чадвар эзэмшдэг.
• Монгол хүүхдийн хөгжил, эрх ашгийг нэгдүгээрт тавих ёстой.
Шийдвэрлэх гол асуудлууд
• Салбар хоорондын уялдаа холбоог сайжруулж, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон Боловсролын яам хамтран ажиллана.
• Багш мэргэжлээр суралцаж буй оюутнуудыг зусланд дадлага хийдэг тогтолцоог бүрдүүлнэ.
• Эцэг эхийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлттэй уялдуулж, хүүхдүүдийг зусланд хамруулах хөнгөлөлт бий болгоно.
• Хууль, эрх зүйн орчныг шинэчилж, санхүү, хүний нөөцийн тогтвортой хөгжлийг дэмжинэ.
Хүүхдийн зуслангийн хөгжил бол Монголын ирээдүйн хөгжил юм.
СЭТГЭГДЭЛ Үлдээх