Цахим мэдээ
Хаана

Испанид үерийн улмаас 89 хүн сураггүй алга болоод байна

Өнгөрсөн долоо хоногт орсон аадар борооны улмаар Испанийн зүүн өмнөд хэсэгт орших Валенсиа мужаас эхлэн Барселона хот хүртэл үерийн аюулд өртөөд байна.


Испанийн гурав дахь том муж болох Валенсиад үерийн дараах гамшгийн байдал үргэлжилж сураггүй бологсдыг эрэн хайх ажиллагаа үргэлжилсээр байна. Ерөнхий сайд Педро Санчес мягмар гарагт Мадрид хотноо зохион байгуулагдсан хэвлэлийн хуралд оролцож үүссэн нөхцөл байдалд шаардлагатай арга хэмжээг нэн даруй авна гэдгээ мэдэгдлээ. Мөн мужийн захиргаа нийт 15 мянган цагдаа хүчний байгууллагын ажилчдын хамруулан үерийн бохирдлоос зам талбайг цэвэрлэж байгаа гэв. Үргэлжилсэн аадар борооны улмаас амиа алдагсдын тоо 200 хүрээд хүрсэн ба нийт 89 хүнийг сураггүй алга болсонд тооцож эрлийн ажиллагаа явуулж байна. Түүнчлэн сураггүй бологсдын тоог одоогоор эцэслэн гаргаагүй хэвээр. Учир нь олон мянга га талбайг хамарсан үерийн дараах сэргээн засварлах ажил үргэлжилж, зөвхөн ар гэрийнхэн нь сураггүй алга болсон талаар мэдээлсэн тоог нэгтгэн танилцуулсан байна.


Тус Валенсиа муж нь газар дундын тэнгис дэх Иберийн хойгийн зүүн хэсэгт оршдог. Их хэмжээний аадар бороо эргийн даланг сэтрэхэд хүргэж голуудыг үерлүүлсэн хэмээн албаныхан тайлбарлав. Харин гамшигт нэрвэгдэж гэр оронгүй болсон иргэд үүнийг “Цунами” байсан хэмээн хэвлэлд мэдээлжээ. Албаныхан энэ талаар баттай мэдээлэл хийгээгүй байгаа ба энэ долоо хоногийн сүүлээр үндэсний шинжлэх ухааны хүрээлэнгийн судалгааны хөлөг онгоц Валенсиа мужид хүрч далайн гүн дэх хайгуулын ажиллагааг эхлүүлнэ хэмээн Мадрид дахь хэвлэлийн бага хурлын үеэр Шинжлэх ухааны яамны төлөөлөгч мэдэгджээ.

Н.Жаргал
 

СЭТГЭГДЭЛ Үлдээх